МУИС-ийн номын сан оюутнууддаа 24 цагаар үйлчлэх туршилтаа өчигдрөөс эхэлжээ.
Тодруулбал, Номын сангийнхаа нэгдүгээр давхрын 100 суудалтай танхимыг шөнийн ээлжинд ажиллуулсан бөгөөд эхний шөнө 78 оюутан хонож, хичээл хийжээ. Оюутнууд хичээлээ хийж дуусаад шөнө хэдэн цагт ч явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс шөнө гарсан цагаа бөглөж, утасны дугаараа үлдээгээд явах аж.
Мөн Оюутнуудыг унших номоо 20:00 цагаас өмнө урьдчилан захиалахыг зөвлөлөө.