Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ.jpg

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Тодруулбал, ногоон бүсэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж эхлэв.

Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн таван чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх юм.

Хөдөлгөөнт эргүүл, хяналт  2022 оны гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх