НӨАТ-ын урамшууллын 2022 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг гуравдугаар сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.