Челсеа багийн эзэн Роман Абрамович 1995 онд ОХУ засгийн газрын хууль бус дуудлага худалдаагаар газрын тосны компани авсан нь түүнийг тэрбумтан болгосон.
Ноён Абрамович Сибнефтыг 250 сая доллараар худалдан авч байсан бол 2005 онд ОХУ-ын засгийн газарт 13 тэрбум доллараар зарж байсан удаатай.
Түүний хуулчийн мэдээлж буйгаар тэр ямар нэгэн хууль бус үйлдэлд болон худалдаа хийж байгаагүй гэж мэдээлж байсан ч удалгүй Их британи улсын шүүхэд өөрийн биеэр Сибнефтийн гэрээ болон зарим бичиг баримт хууль бус байсан гэж хэлсэн.
Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай холбоотой гэж үзсэний улмаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн Их Британи улсаас хориг арга хэмжээ аваад буй юм. Түүнчлэн “bbc panorama” агентлагаас гаргасан Абрамовичийн 1997 оны сибнефтийн гэрээнээс 2,7 тэрбум долларыг завшсан гэх эх сурвалжтай мэдээллүүд нь батлагдвал олон улсын гэрээг луйвардсан, эдийн засгийн бүлэг гэмт хэрэг гэж шүүхээс түүнд эрүү үүсгэх юм.
Эх сурвалж: BBC news