etoim.mn
photos/c7650338a925dc680ef638e4b72afdc7_x3.jpg

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд гуравдугаар сарын 15-наас эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Түүнчлэн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана.

Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Үүнээс тодруулбал,

Төв аймаг - 47 үйлчилгээ

Хөвсгөл аймаг - 71 үйлчилгээ

Булган аймаг - 62 үйлчилгээ

Дархан уул аймаг - 61 үйлчилгээ

Орхон аймаг - 74 үйлчилгээ

Сэлэнгэ аймаг - 73 үйлчилгээ

Сүхбаатар аймаг - 76 үйлчилгээ

Хэнтий аймаг - 71 үйлчилгээг цахимжуулжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютераасаа авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ, “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлээд байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх