etoim.mn
photos/new movie.jpg

1. Fantastic Beasts: Дамблдорийн нууц (The Secrets of Dumbledore)

Ж.К.Роулинг, Стив Кловес нарын зохиолоор Дэвид Йетесийн найруулсан уран зөгнөлт кино юм. 2018 онд нээлтээ хийж байсан Fantastic Beasts: Гринделвалдын гэмт хэрэг (The Crimes of Grindelwald) киноны үргэлжлэл бөгөөд "Fantastic Beasts" цувралын гурав дахь анги, "Wizarding World" франчайзын арван нэгдүгээр анги юм. 2022 оны 4 дүгээр сарын 15-нд нээлтээ хийх юм байна.

The Secrets of Dumbledore

2. Юрийн галавын ертөнцийн ноёрхол (Jurassic World Dominion)

Юрийн галавын ертөнцийн ноёрхол нь Колин Треворроугийн найруулсан Крис Прат-ын гол дүрд тоглосон Америкийн шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт кино юм. Энэ нь Юрийн галавын ертөнц: Хаант улсын сүйрэл (2018) киноны үргэлжлэл, Юрийн галавын цэцэрлэг франчайзын зургаа дахь анги, Юрийн галавын ертөнц гурамсан цувралын гурав дахь кино юм. 2022 оны 6 дугаар сарын 10-нд нээлтээ хийх юм байна.

Image

3. Black Panther: Wakanda Forever

Black Panther: Wakanda Forever нь Марвел комиксын баатар Хар ирвэсээс сэдэвлэсэн Америкийн супер баатрын кино юм. Уг кино нь 2018 онд нээлтээ хийсэн Хар ирвэс Black Panther киноны үргэлжлэл, Марвелийн кино ертөнцийн (MCU) 30 дахь кино байхаар төлөвлөгдөн гарах гэж байгаа юм. Уг киноны зохиолыг Райн Куглер, Жо Роберт Коултай хамтран найруулж байгаа бөгөөд гол дүрд Лупита Нёнго, Данай Гурира, Мартин Фриман, Летитиа Райт, Уинстон Дюк, Анжела Бассетт, Доминик Торн нар тогложээ. Уг киноны эхний анги нь 200 сая ам.доллароор бүтэж 1.3 тэрбум ам.долларын ашиг олжээ. 2022 оны 11 дүгээр сарын 11-нд нээлтээ хийх юм байна.

 

Wakanda Forever

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх