Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/273280581_328711775934174_1149981455691472437_nамарсайхан.jpg

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2022.02.17/ Төрийн ордонд эхэллээ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, урт удаан хугацааны дараа “Шар” түвшинд шилжсэн, улмаар эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартайгаа уулзаж байгаадаа Улсын онцгой комиссын даргын хувьд баяртай байна” хэмээгээд цаашид эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон зорилт нь “Боомтын сэргэлтийн бодлого” бөгөөд боомтуудын хүчин чадлыг сайжруулж, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлага энэ цаг үед зүй ёсоор тулгарч буй. Хилийн боомт орчимд халдварын тархалт нэмэгдэж экспорт, импорт тасалдахаас сэргийлэх үүднээс Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав, Булган, Боршоо, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур хилийн боомтуудад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хэвээр байгаа.

Иймд хил орчмын бүс нутагт халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд боомт бүхий аймгууд болох Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар,Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын удирдлага онцгойлон анхаарч ажиллахыг Шадар сайд даалгасан юм.

 Тэрбээр “Одоо цаашид бид зөвхөн цар тахал яриад байж таарахгүй. Бид одоо хөгжил дэвшил, хөдөлмөр бүтээл, бодлого шийдэл, бүтээн байгуулалтын тухай ярина. Хямралын дараах эдийн засгаа сэргээхийн тулд хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ чөлөөт бүс, газрын тос боловсруулах үйлдвэр, гурван улсыг дамнасан байгалийн хий дамжуулах төсөл зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд орон нутгийн бүх шатны байгууллагуудын оролцоо чухал” хэмээв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ESUIGEN

[129.205.124.12]

2022-02-20 01:00:40

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM