etoim.mn
photos/аватар-2.jpg

1. Fantastic Beasts: Дамблдорийн нууц (The Secrets of Dumbledore)

Ж.К.Роулинг, Стив Кловес нарын зохиолоор Дэвид Йетесийн найруулсан уран зөгнөлт кино юм. 2018 онд нээлтээ хийж байсан Fantastic Beasts: Гринделвалдын гэмт хэрэг (The Crimes of Grindelwald) киноны үргэлжлэл бөгөөд "Fantastic Beasts" цувралын гурав дахь анги, "Wizarding World" франчайзын арван нэгдүгээр анги юм. 2022 оны 4 дүгээр сарын 15-нд нээлтээ хийх юм байна.

The Secrets of Dumbledore

2. Thor: Love and Thunder

Thor: Love and Thunder нь Марвелийн комиксын дүр Тор дээр үндэслэсэн Америкийн супер баатрын кино юм. Энэ нь 2017 онд нээлтээ хийсэн Thor: Ragnarok киноны үргэлжлэл ба Marvel Cinematic Universe (MCU)-ийн 29 дэх кино байхаар төлөвлөгдөн гарах гэж байгаа юм. Уг киноны найруулагчаар Женнифер Кейтин Робинсон, Тайка Вайтити нар хамтран ажиллаж байгаа бөгөөд гол дүрд Крис Хемсворт, Тесса Томпсон, Натали Портман, Кристиан Бэйл, Крис Пратт, Жейми Александр, Пом Клементьефф, Дэйв Баутиста, Карен Гиллан нар тогложээ. 2022 оны 7 дугаар сарын 8-нд нээлтээ хийх юм байна.

Thor: Love and Thunder

3. Avatar 2

Аватар 1 шинжлэх ухааны, уран зөгнөлт кино бөгөөд 2009 онд нээлтээ хийж байжээ. Жеймс Камерон найруулан бичиж, продюсер хийсэн ба гол дүрд Сэм Вортингтон, Зои Салдана, Стивен Ланг, Мишель Родригес, Сигурни Уивер нар тоглосон байна. 237 сая ам.доллароор бүтэж, 2.8 тэрбум ам.долларын ашиг олжээ. Уг киноны 2 дугаар анги энэ оны 12 дугаар сарын 16-нд нээлтээ хийх юм байна.

Avatar 2

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх