Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/CaptureCaptureСАЙДАД 1052 ИРГЭНЭЭС И-МЭЙЛ ИРЛЭЭ.PNG

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласан. Энэ хүрээндээ сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан.

Өчигдрөөр тасалбар болгосон захидлын аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч сайдад ханджээ. Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлуудыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ гэв. Цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлж байхаар төлөвлөжээ.

Эх сурвалж: БШУЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх