Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 14-ний өдөр захирамж гаргаж, Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Мөн "Цагийн хязгаар тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/504 тоот захирамжийн 2 дугаар зүйлийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой болж байна.