Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/хөдөлмөр нийгмийн хамгаалал.jpg

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар Олон Улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн танилцуулга, 2022-2023 онд хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны төсвийн хуваарь”-ийг хэлэлцлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн 5 хөтөлбөр хэрэгжүүлж байсан бол энэ онд “Ногоон ажлын байр хөтөлбөр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” шинээр нэмж хэрэгжүүлэхээр боллоо.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хуваарилж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, хэрэгжилтийг хангаж, төсвийн гүйцэтгэлийг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, хэрэгжилтийг хангаж, хөтөлбөрийн үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх