Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар хэлэлцжээ.
Уулзалтаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын чиглэл, дарааллыг гаргасан байна.
Мэргэжлийн холбоод “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-ндөө дараах гурван судалгааг хийж байгаа аж.
- Аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлд 160 гаруй орон аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөр гарган ажиллаж буй. Үүний 50 орчим улс, орны төлөвлөгөө, судалгааны ажлуудад харьцуулалт, судалгаа,
- Цар тахлын нөлөөгөөр хямралд өртөөд буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудын 200 гаруй ААН-үүдэд хямрал хэрхэн туссаныг түүвэр судалгаа,
- Цаашид ямар шуурхай стратеги хэрэгжүүлж салбарыг сэргээх вэ гэсэн чиглэлд 30 орчим аялал жуулчлалын салбарын экспертүүдийн дунд түүвэр ярилцлага, судалгаа хийж байна.
Урьдчилсан судалгаагаар (зөвхөн жуулчид хүлээж авдаг) (2020-2021 онд дотоодод)
-
Тур операторуудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь
-
Зочид буудлуудын орлого 63 хувь буурч, хүний нөөц нь 25 хувь
-
Жуулчны баазын орлого 84 хувь буурч, ажлын байр 65 хувь
-
Ресторануудын орлого, хүний нөөц нь 50:50 хувь хумигджээ.
Иймээс дээрх гурван судалгаа, баримт нотолгоонд үндэслэн 8 стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулсан байна.
Тодруулбал:
-
Эрүүл, аюулгүй үйлчилгээ - Шинэ хэвийн байдалд нийцсэн эрүүл, аюулгүй, жуулчны итгэл төрүүлэхүйц үйлчилгээг хангах,
-
Тээврийн салбар - Зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөлийг бүрдүүлэх
-
Хүний нөөцийн бодлого - Салбарын хүний нөөцийг дахин бүрдүүлэх, чадавхжуулах,
-
Хувийн хэвшлийн дэмжлэг - Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,
-
Үйлчилгээний дэд бүтэц - Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах,
-
Зах зээл, маркетинг - Гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэгдүүлэх,
-
Хууль, эрх зүйн шинэчлэл - Аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчныг сайжруулах Аялал жуулчлалын тогтвортой хөгжил,
-
Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн чиглэл багтаж байгаа аж.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам