etoim.mn
photos/өөрийн бодол өөртөө л зөв.jpg

Сүүлийн үед реппер Чанмо өөрийн Инстаграм хуудаснаа хийсэн утгагүй мэдэгдлээсээ болж маргааны төвд байгаа аж:

2-р сарын 7-нд Чанмо өөрийн Инстаграм хуудаснаа "Ялагдагчид ихэвчлэн 180-аас доош өндөртэй байдаг ба мөнгө олох боломжгүй" гэсэн гарчигтай зургаа нийтэлсэн. Мөн тэрээр "Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрэлдэж болохгүй, гуйя" гэх мэтчилэн, "Хүн бүр өөрийгөө бусадтай харьцуулалгүйгээр зүгээр л амьдрах ёстой" гэсэн тайлбартай Ферраригийн зураг, мөн реппер Кёнбокгун ордны зургийг нийтэлж, "Би Жосоныг (эрин) үзэн яддаг, гэхдээ энэ үнэхээр сайхан байна" гэж бичжээ. 

Нийтлэлүүд тавигдсан даруйд зурагнууд янз бүрийн онлайн нийгэмлэгүүдэд хурдан тархсан бөгөөд "Тэр цэрэгт явах гэж байгаа болохоор л ингэж ярьж байна", "Хүмүүс үүнийг хип хоп гэж нэрлэдэг юм уу?" хэмээн түүний үгийг цахим хэрэглэгчид шүүмжилсэн байна.

Энэ хооронд Чанмо өнгөрсөн сард өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан цэргийн албанд татагдах болсноо зарлаж байсан байна. Тэрбээр "Ирэх жил (2022) цэргийн албанд татагдана. Тэгэхдээ би архины хамаарлаа арилгахыг үнэхээр хүсч байна" гэж тайлбарлаж байжээ.

Эх сурвалж: Allkpop

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх