Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Capture2-3настнууд.PNG

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Гурван настай хүүхдүүд хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр настай хүүхдүүд гурван настныхаа анги руу шилжсэн учраас бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэглэгтээ хамрагдана. Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх.

Гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй.  Гурван настай нийт 76,763 хүүхэд байгаагаас цэцэрлэгт 61 хувь буюу 47 мянган хүүхдийг л хамруулах боломжтой. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээд шахна. Дээр нь хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо хийж, хоёр, гурван настай хүүхдүүдийг хамруулахад онцгойлон анхаарна.

Сургуулийн өмнөх боловсролд:

  • 3 настнуудын 61 хувийг,

  • 4 настны 86 хувийг,

  • 5 настай хүүхдүүдийг 100 хувь хамруулахаар зорьж байна" гэв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх