Кайли Женнер, Трэвис Скотт нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Реалити шоуны од, гоо сайхан, нүүр будалтын магнат, тэрбумтан Кайли Женнер өөрийн инстаграм хуудсандаа энэхүү баярт мэдээгээ хуваалцжээ. Тэдний 4 настай охин Сторми нярай хүүхдийн гарыг барьж буй зургийн тайлбарт хөх өнгийн зүрхэн эможиг мөн нийтэлжээ.
Кайли Женнерийн ээж Крис Женнер "Сахиусан тэнгэр" хэмээн зургийн дор сэтгэгдэл бичжээ. Женнерийн нөхөр Трэвис Скотт мөн хөх өнгийн нэг зүрхэн эможи, хэд хэдэн бор зүрхний эможи бичсэн байна.
Женнер, Скотт нар дахин хүүхэдтэй болох гэж буй талаараа анх 2021 оны есдүгээр сард ил болгосон юм.
Эх сурвалж: CNN