etoim.mn
photos/b646e1505aa8ccdff76a6eccccd4224c_x3энг.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-ний олгох тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгалаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр, 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж 548,4 мянган төгрөгт хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 буюу 50 мянган төгрөгөөс дээш нэмэгдэж байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байна.

Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд 348.0-399.0, 435.0-499.0 мянга хүртлэх төгрөгийн тэтгэвэр авч байгаа 26,7 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн доод хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд нэмэгдлийн хэмжээ нь 15 хувьд хүрэхгүй байгаа тул эдгээр иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх