etoim.mn
photos/БШУЯ-2.jpg

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнөөдөр байна. Энэ тэмдэглэлт өдөр хоёр орны “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам анх 2010 онд АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй Фулбрайтын “Тэтгэлгийн хэлэлцээр”-ийг байгуулж, байсан юм. Энэ цагаас хойш Монгол Улсын Засгийн газар жил бүр 10 суралцагчийг хамтарсан Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын түвшинд суралцуулсаар ирсэн.

Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Боловсролын зээлийн санд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг байсан бол шинэчлэн байгуулж буй хамтарсан хэлэлцээрээр энэ шаардлагыг цуцалж байгаа юм. Харин хөтөлбөрөө амжилттай төгссөн бүх суралцагчийг эх орондоо эргэн ирж 5 жил үр бүтээлтэй ажиллах заалтыг тусгажээ.

Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй гэж хоёр төрөлд хуваагдан, сонгон шалгаруулалтыг тусдаа зохион байгуулж ирснийг өөрчилж Монголын болон Америкийн талын хоёр хөтөлбөрийг нэгтгэж, сонгон шалгаруулалтыг хамтран зохион байгуулахаар тусгажээ.

Эх сурвалж: БШУЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх