Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/санхүүгийн зохицуулах хороо.jpg

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 33 асуудал хэлэлцлээ. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, банк бус санхүүгийн хоёр байгууллагад банк бус санхүүгийн зээлийн болон банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв.

Мөн нэг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын зэрэгцээ хоёр компанид “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн хугацаа сунгагдсан тул “Хадгаламж зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн санг байгуулж, зарцуулах журам”-д өөрчлөлт оруулахаар энэ хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, зээлдэгчид өмнө нь мөрдөгдөж байсан үйлчлэлийн хүрээнд зээлийн мэдээллийн санд ангилал буурах эрсдэл үүсэх, зээлдэгчид очих зээлийн хүүгийн дарамтад  орох, хадгаламж  зээлийн хоршоодын зээлийн багцын чанар муудахаас сэргийлэх зорилготой актив ангиллын хугацааг үе шаттайгаар буюу 30 хоногоор бууруулав.

Түүнчлэн хуралдаанаар нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, хоёр компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд гаргаж буй энгийн хувьцааг бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх