Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/шинэ технологи орн нутагт.jpg

Шинжлэх ухаан, технологийн сангаас санаачлан Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурлыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 35 илтгэл ирүүлснээс 11 шилдэг илтгэлийг аймгийн салбарын удирдлагууд болон нутгийн иргэдэд танилцууллаа.

Хурлын үеэр уригдсан эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд Өмнөговь аймгийн ЗДТГ-тай цаашид хамтран ажиллах ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж, харилцааны шинэ түвшинд хүрлээ.

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн;

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цэвэрлэх байгууламжийн хаягдал ус боловсруулах үйлдвэрийн цэвэрлэгдсэн буюу саарал усыг хэрхэн хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэх,

2. Өмнөговь аймгийн ундны усны чанарыг сайжруулах, усанд агуулагддаг хүнд металл бууруулах технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүлж;

ШУА-ийн Технологийн инкубатор төв;

1. Өмнөговь аймгийн хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүйг технологийн судалгааны хүрээнд хамтарсан төсөл хийх саналыг дэвшүүлж,

2. Ашигтай био эко бичил биетний био бэлдмэлийг ашиглан цэвэрлэх байгууламж, аялал жуулчлалын баазууд болон гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонгийн бохир усны цооногийг цэвэршүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн иргэдэд хэрэглэж хэвшүүлэх ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлж,

3. Уул уурхайн төвлөрсөн суурьшлын бүс дэх хөрсний нөхөн сэргээлтийг хийх, бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах, бохир усны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах саналыг дэвшүүлж,

ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн;

Өмнөговь аймгийн сумуудад үслэг арьс, шир боловсруулах жижиг оврын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хамтарч ажиллах саналыг дэвшүүлж,

ХААИСургууль;

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймагтай Агро ойн чиглэлээр зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах саналаа тус тус илэрхийлж Өмнөговь аймгийн удирдлагууд сайшаалтайгаар хүлээн авч орон нутагтаа хэрэгжүүлэхээр болоод байна.

Эх сурвалж: БШУЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх