Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/тамирчдын шинэ төв.jpg

Биеийн тамир, спортын улсын хороо, БШУЯ, МҮОХ-ны зүгээс Биеийн тамир, спорт, олимпизм, бие бялдрын хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэхээр олон талт ажил зохион байгуулж буй билээ. Энэ хүрээнд “Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх” Үндэсний хороог байгуулж, даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар ажиллаж байна.

БТСУХ-ны зүгээс “Биеийн тамир, спортын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгохоор зорьж байгаа бөгөөд “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах, үндэсний шигшээ багуудыг шинэчлэн зохион байгуулах, “Тамирчдын бэлтгэлийн төв”-ийг шинээр байгуулах, “Парис-2024” зуны олимпын наадамд эрчимтэй бэлтгэх юм.

Түүнчлэн биеийн тамир, спортын шинжлэх ухааныг бүх талаар хөгжүүлэх, инновац нэвтрүүлэх, цахим санг төгөлдөржүүлэх, хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа байгааг цохон тэмдэглэе гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх