Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр нэвтэрсэн. Үүнийг оруулж ирэхэд 587 тээврийн хэрэгсэл оруулж ирсэн. Түүнчлэн улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг төрлөөр нь ангилан үзвэл ачааны 60 хувийг барилгын материал эзэлж байна. Мөн гэр ахуйн бараа, хүнс, сэлбэг хэрэгсэл, төмөр хийц зэрэг ачаа бараа улсын хилээр орж ирсэн" гэлээ.