etoim.mn
photos/бөырхаилтбө.jpg

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү энэ сарын 22-ны өдөр Франц Улс дахь дипломат корпусын ахлагч, Гэгээн Ширээтийн Элчин сайд бөгөөд Хамба ноён Селестино Миглиортой танилцах уулзалт хийв.

Ноён С.Миглиор 1990-ээд оны үед Ватиканд алба хашиж байхад нь Монгол Улсаас хоёр багш эрдэмтэн зочилж, түүхэн баримт бичгүүдийг судалж байсныг эргэн дурсаж, Франц Улсад эх орноо төлөөлөн ажиллах нэр хүндтэй албанд Элчин сайд У.Нямхүүд өндөр амжилт хүслээ.

Элчин сайд У.Нямхүү Элчин сайд, хамба С.Миглиорт цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд Ватиканы архиваас хуулбарлан авсан түүхэн захидлууд эдүгээ ГХЯ-ны архивын музей болон Хархорин хотын музейд хадгалагдаж буйг дурдав.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол Улс НҮБ-д элссэн 60 жилийн ойгоо 2021 онд тэмдэглэсэн талаар мэдээллээ.

Эх сурвалж: Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх