Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/эрүүл эсэх нь үл мэдэгдэнэ.jpg

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,978 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж, дөрвөн хүн нас баржээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 431,655 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,232 нь Улаанбаатар хотод,

  • 746 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд нэг эмэгтэй, гурван эрэгтэй иргэн халдварын улмаас нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,341 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,358 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 3,757

  • Хүндэвтэр – 6,571

  • Хүнд – 936

  • Маш хүнд - 77 хүн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх