АНУ-ын радиогийн нэвтрүүлгийг хянадаг "MediaBase"-ийн мэдээлснээр, "BIBI" хамтлагийн "The Weekend" дуу нь нэгдүгээр сарын 17-23-ны хооронд "MediaBase"-ийн шилдэг 40 жагсаалтын 29-р байранд оржээ. Энэ нь Солонгосын эмэгтэй уран бүтээлчдийн хувьд анх удаа ийм өндөрт жагссан тохиолдол юм. Үүнээс өмнө "BLACKPINK" хамтлагийн "Lisa"-гийн "Money" хэмээх дуу 35-р байранд орж байжээ.
"The Weekend" нь 12-р сарын 19-ний өдөр "MediaBase"-ийн шилдэг 40 жагсаалтын 39-р байранд орсон бөгөөд одоог хүртэл долоо хоног дараалан тэргүүлсээр байна. Мөн 12-р сарын 25-нд "Billboard Pop Airplay" чартын 38-р байранд орсон байна.
Үүний зэрэгцээ, "The Weekend" нь "Rich Brian", "NIKI", "Warren Hue" зэрэг уран бүтээлчдийн хамт "Head In The Clouds III" цомогт багтжээ. Энэ дууг АНУ-ын ая зохиогч "Dava" болон продюсер "Max Kyle", "Pink Slip" нар бүтээжээ.
Эх сурвалж: Allkpop