Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийн хүүхдэд түр хугацааны виз олгох шийдвэр гаргалаа.
Ингэхдээ хүүхдийн эрхтэй холбоотой хууль бусаар оршин суух болон бусад сөрөг үр дагавраас сэргийлж уг журмын хэрэгжих хугацаанд хязгаар тавьж, бүртгэлийг гурван жилийн хугацаанд хийхээр болсноо тайлбарласан байна.