Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 3,282 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 2,150 нь Улаанбаатар хотод бол аймаг, орон нутагт 1,132 нь бүртгэгджээ.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс:
-
Хөнгөн 3202
-
Хүндэвтэр 5837
-
Хүнд 964
-
Нэн хүнд 77 хүн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын шалтгаант нас баралт нийт 2,020 болсон байна. Нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: ЭМЯ