МХЕГ-ын улсын ахлах байцаагч Е.Цэндсүрэн “Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын ажлын байранд үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ, баталгаатай, зориулалтын савлагаа боодолтой, бүтээгдэхүүний хаяг, шошго нь стандартын шаардлага хангасан хэвийн боовыг худалдан авахыг зөвлөж байна.
MNS 0461:1981 стандартад зааснаар хэвийн боовыг 75 хэмийн агаарын харьцангуй чийглэгтэй, +20-оос доошгүй хэмтэй орчинд 15 хоног хадгалж хэрэглэнэ. Гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар