“WINNER” хамтлаг ойролцоогоор 2 жилийн дараа анх удаа 'V Live' нэвтрүүлэгт шүтэн бишрэгчидтэйгээ мэндчиллээ.
“WINNER” хамтлагийн Кан Сын Юн, Сонг Мин Хо нар цэргийн албанаас саяхан халагдсан юм.
Тус хамтлагийн гишүүд "Бид эргэн ирэлтийнхээ бэлтгэлийг маш удаан хугацаанд хийсэн. Бидэнд олон төлөвлөгөө байгаа. Мөн фенүүдээ маш их санасан байна. Түүнчлэн бид бэлтгэлээ маш сайн хийж байгаа болохоор бидэнд итгэлтэй байж болно, 2022 онд гайхалтай уран бүтээлүүдээр дүүрэн жил байх болно” гэжээ.
Эх сурвалж: Allkpop