Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2,751 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,886 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 865 бүртгэгджээ.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс хөнгөн 2,080, хүндэвтэр 4,147, хүнд 768, маш хүнд оноштой 46 байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт 1 хүн коронавируст халдварын улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын шалтгаант нас баралт нийт 2,012 болсон байна. Нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.