etoim.mn
photos/Х.Түмэнбаатар Цахим орчны хэт их хэрэглээ нь ганцаараа байх сонирхолтой болгодог.jpg

Энэ цаг үед нийгэмд тулгамдаж буй асуудал яахын аргагүй цахим орчин дахь хэт их хэрэглээ үүнээс үүдээд буй гэр бүлийн харилцааны асуудал билээ. Энэхүү сэдвээр Сэтгэл зүйч Түмэнбаатартай ярилцлаа.

- Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу.

- Намайг Түмэнбаатар гэдэг. Би сэтгэл зүйч мэргэжилтэй. МҮИС-д сэтгэл судлалын багшаар ажилладаг. Энэхүү мэргэжлээрээ тасралтгүй 6 жил ажилласан байна.

- Манай улсад ойрын хэдэн жилийн хугацаанд сэтгэл зүйчид хандах иргэдийн тоо нэмэгдэж байх шиг байна. Энэ талаар таны үзэл бодол ямар байна вэ?

- Тэгэлгүй яахав. Манай улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжөөд ойролцоогоор 60 гаруй жил болж байна. Яг сэтгэл судлалын мэргэжилтэн нийгэмд байр сууриа олоод, үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд 20 гаруй жил болж байгаа. Судалгаанаас авч үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийн сэтгэл зүйчид хандах тоо нь нэмэгдсэн байна.

- Таныг өмнө нь Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэл зүйн төвд сэтгэл зүйчээр ажиллаж байсан гэж сонссон. Түлхүү ямар шалтгаанаар хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байсан бэ?

- Миний хувьд Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэл зүйн төвд сэтгэл зүйчээр ажиллаж байсан үе бий. Ихэвчлэн ганцаардлыг их мэдэрдэг,  амьд харилцаа дутагдаж асуудал нь дээд цэгтээ хүрсэн хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирдэг байсан.

 Эдгээр асуудлуудын эх үүсвэр нь цахим орчин юм. Коронавирус гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоох үед иргэдийн гэр бүлийн амьд харилцаа гэх зүйл тун бага болсон. Цахим орчинд хэт их цагийг өнгөрүүлснээр цахим хэрэглээгээ хянаж чадахаа больсон байгаа юм.

- Цахим орчин дахь хэт их хэрэглээний асуудал хүүхдүүдэд их илэрдэг үү?

- Эмэгтэйчүүд гэр бүлийн төвд ажиллаж байх хугацаанд ээжүүд их ханддаг байсан. Яагаад гэвэл гэр бүлийн уур амьсгалд эх хүн хамгийн их анхаарал хандуулдаг юм билээ. Тиймээс ээжүүд ихэвчлэн хүүхэд маань цахим орчноос хараат болчихоод байна, би өөрөө ч мөн утаснаас хамааралтай болсон байна гэж зөвөлгөө авахаар ирдэг байсан.

Эцэг, эхчүүд энэ талын асуудал дээр өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Хүүхэд эхний хэдэн өдөртөө эцэг эхийнхээ үгэнд орж цахим орчноос түр зайгаа барих хэдий ч өөрсдөө цахим орчны хэрэглээгээ хэтрүүлсэн хэвээр байвал хүүхэд эцэг эхийнхээ үгийг зөрчиж эхэлдэг.

Хүүхдүүд youtube, instagram, facebook гэхчлэн цахим орчны хэрэглээг бараг л хараа хяналтгүйгээр ашигладаг. Хараа хяналт байхгүйгээс үүдэн өсвөр насны болоод бага насны хүүхдүүдэд сөрөг үр дагавар их гардаг. Түүнчлэн хүүхдийн  хүмүүжилд  ихээхэн нөлөөлдөг. Ялангуяа өсвөр насны хүүхэд сошиал орчинд олны танил, од хүмүүстэй өөрийгөө харьцуулах, түүнчлэн өөртөө итгэх итгэлээ алдах, сэтгэл гутралд орох зэрэг олон сөрөг үр дагаварууд байдаг.

- Тэгвэл хэрхэн цахим орчноос хараат бус болох вэ?

- Аливаа дадал зуршил нь хүнд бүрэн тогтоход насанд хүрсэн хүн 21 хоног, хүүхэд 10-аас 14 хоног байдаг. Иймд цахим орчин дахь хэрэглээгээ хянан дор хаяж 21 хоног өөртөө сайн дадлыг бий болгох хэрэгтэй.

Аж үйлдвэрийн 3-р хувьсгал болох цахим орчин, мэдээлэл технологи хөгжсөнөөр маш их давуу талууд бий болж байсан. Мөн саар зүйлүүд ч их байгаа. Нэг том асуудал гэвэл ганцаардах өвчин юм.

Амьд харилцаа дутагдсанаар тухайн хүн бусад хүмүүсийн амьд харилцаанаас олж авах эерэг зүйлсийг огт хүсэхгүй болж ганцаараа байх сонирхолтой болдог. Энэ нь эмороход хүргэдэг бөгөөд эморол гэдэг нь эмзэг мэдрэмтгий болно гэсэн үг юм.

Хүмүүс асуудлаа бие дааж шийдвэрлэх гэж хичээгээд боломжгүй болсон үедээ л мэргэжлийн сэтгэл зүйчид ихэвчлэн ханддаг. Хувь хүнд асуудал тулгарсан үед ганцаараа л шийдэх гээд байж болохгүй. Заавал хэн нэгэнтэй ярилцаж хүнээс тусламж хүсэх эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Энэ байдлаас ангижрахын тулд гэр бүл, найз нөхөдтэйгөө тогтмол амьд харилцаа үүсгэж байх нь чухал ач холбогдолтой.

- Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: С. Золзаяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR UROLOGIST

[197.211.52.28]

2022-01-15 15:52:03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)