etoim.mn
photos/Ж.Нарангэрэл Омикрон хувилбарын үеийн шинж тэмдэгийг харвал хүчилтөрөгчийн дутагдалд орох,.jpg

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Омикрон хувилбарын халдварын үед халуурах, хоолой өвдөх, аргах, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос ханиалга цэртэй болох шинж тэмдэг илэрч байна. Хүүхдийн хувьд хоолой сөөх, зарим тохиолдолд амьсгал бачуурах шинж тэмдэг түлхүү илэрч байгаа. Омикроны үед хуурай ханиалгах, хоолой зурж өвдөх улмаар цээжээр өвдөлт үүсдэг. Энэ нь уушгины хатгааны өвдөлтөөс ялгаатай буюу хавирга хоорондын мэдрэлийн цочролоос үүдэлтэй өвдөлт юм. Үүнийг хатгаа болчихлоо гэж айгаад заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа. Тиймээс анхан шатны эмнэлэгт үзүүлээд 2-3 хоног эмчилгээ хийсний дараа шинж тэмдэг арилахгүй байвал КОВИД-19-ийн амбулаторид хандаж дахин үзүүлэх боломжтой бүтцийг гаргасан. Амбулаторийн эмч үзээд хатгаа үүссэн байвал шууд ор зохицуулалтын албанд хандаж эмнэлэгт хэвтүүлэх юм.

Одоо эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдгийг харвал хүчилтөрөгчийн дутагдалд орох, хатгаа болох эрсдэл Дельта хувилбартай харьцуулахад бага байна. 

Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Амин дэм хэрэглэх, халуун бууруулах эм уух, хоолойн өвдөлтийн эсрэг эмчийн заавраар эмчилгээ хийхэд 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой.

Харин 12-оос доош насны хүүхэд, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй иргэдийг эрсдэлт бүлэгт хамруулж байгаа. Эрсдэлт бүлгийнхэн хүндээр өвчлөх магадлалтай учраас илүү анхаарал хандуулж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4,764 орыг коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэхэд зориулж байгаа бол орон нутгийн 42 эмнэлгийн 5,482 оронд халдвартай иргэдийг хүлээн авч байна. Эрсдэлт бүлгийнхэн болон эмнэл зүйн хүнд болон нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг л эмнэлэгт хүлээн авч байгаа" хэмээн мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

DR UROLOGIST

[197.211.52.28]

2022-01-15 15:52:19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)