Гэрэл зурагчин Tobias Visuals шөнийн Мельбурн хотыг харж буй хоёр оцон шувууны зургийг авчээ. Тус зураг бол Tobias Visuals-ын "Oceanographic" сэтгүүлийн “Ocean Photography Awards-2020” шагналыг авахад хүргэсэн шилдэг зураг юм.
Хоёр оцон шувууны цагаан оцон шувуу бол эмэгчин нь бөгөөд харин хар нь хоёр жилийн өмнө хамтрагчаа алдсан эрэгчин нь билээ. Тэднийг орой болгон уулзаж бие биенээ тайвшруулахын тулд хамтдаа олон цагаар зогсож, Мельбурн хотын гэрлийг хардаг талаар биологичид 4 жилийн турш ажигласан байна. Тэд орой бүр тогтсон цагтаа тэврэлдэн их хотын гэрлийг ажиглан зогсдог байна.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба