etoim.mn
photos/optimizeCha Jun-hwanбб.jpg

Өмнөд Солонгосын уран гулгагч Ча Жун Хван ням гарагт болсон шигшээ багийн сүүлийн сорилгодоо түрүүлснээр хоёр дахь удаагаа өвлийн олимпод оролцох эрхээ авлаа.

Сөүлээс хойд зүгт 20 км-ийн зайд орших Кёнги мужийн Уйжонбу хотод болсон хоёр үе шаттай уран гулгалтын тэмцээнд Ча Жун Хван тамирчин нэгдүгээр үед 98,31 оноо, хоёрдугаар үед 185 оноог тус тус авч нийт 283,31 оноог авсан байна.

Өдгөө 20 настай Ча Жун Хван өвлийн олимпод дараалан оролцсон Өмнөд Солонгосын эрэгтэй ганцаарчилсан уран гулгалтын гурав дахь тамирчин болж байна. Тэрээр дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод 15-р байрт шалгарсан нь түүний олимпын хамгийн шилдэг үзүүлбэр байв. Мөн Ча Жун Хван өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 245.99 оноо авч шилдэг 10-т жагссан юм.

Эх сурвалж: The Korea Times

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх