Одоогоос арав гаран жилийн өмнө “Харанга” хамтлагийн “Бүсгүй заяа” “Сэрүүхэн бороо”, “Чи мэдэх үү” дуунуудаараа олны танил болсон дуучин Ч.Сэлэнгэ урлагтаа эргэн иржээ.
Тэрээр ид мандаж байхдаа хувийн амьдралаа төвхнүүлэхээр уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Тэгвэл тэрээр шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлтэйгээр сонсогч фэнүүдтэйгээ дахин уулзжээ.
Ч.Сэлэнгэ өмнө нь “Аялуун” нэртэй цомог гаргаж байсан. Тус цомогт “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу”, “Гандан уул”, “Цэн цэнгийн баавар”, “Цэвэр охин”, “Солонго” зэрэг дуунууд багтаж байсан билээ.