"Spider-Man: No Way Home" кино цар тахлын үед дэлхийн кино театруудаас нэг тэрбум гаруй ам.долларын ашиг олсон анхны кино болжээ.
Мөн уг кино 12 өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олсон байна. Энэ нь таван өдрийн дотор нэг тэрбум ам.долларын орлого олж байсан "Avengers: Endgame", болон 11 өдрийн дотор ийм хэмжээний ашиг олж чадсан "Avengers: Infinity War" киноны дараа гуравт бичигдэх үзүүлэлт юм.
Эх сурвалж: The Hollywood Reporter