etoim.mn
photos/263717259_4881686248522446_3250576475579004600_npp66.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.12.02) хуралдаж, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь Монгол УИХ-ын тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон бол Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болохоор заасны дагуу “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжлээ.

Ингээд тус асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[202.126.90.40]

2021-12-02 21:33:23

Anh Enlhbayariin bugs dolooj mash olon jil ene suudald suulaa odoo tetgevertee garsan ni deeree ene uvgun.