etoim.mn
photos/261746786_459009592326463_6738508142874332186_n7897897.jpg

“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.

О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялснаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ийнхүү тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болоод байна.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.

Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг “Абу Даби-2021” Гранд Сламаас 2 алт 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос 3-р байрт бичигдлээ.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх