Канадын поп од “Weeknd”-ийн “Blinding Lights” дуу нь Америкийн “Billboard” хөгжмийн жагсаалтын бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу болжээ.
“Billboard”-ын мэдээлснээр, “Blinding Lights” шилдэг 100 дууны жагсаалтад 90 долоо хоногийн турш багтсан байна. Ингэснээр 1960-аад онд хит болж байсан Chubby Checker-ийн “The Twist” дууны амжилтыг эвджээ..
“Billboard 100” жагсаалт нь радиогийн нэвтрүүлэг, борлуулалт, дамжуулалт зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сүүлийн 63 жилийн турш шилдэг дуунуудыг эрэмбэлж байгаа юм.
“Weeknd”-ийн жинхэнэ нэрийг Абель Тесфайе гэдэг бөгөөд тэрбээр “Blinding Lights” дуугаа 2019 оны 11 дүгээр сард цацаж байжээ.
“Billboard”-ын бүх цаг үеийн шилдэг 10 дуу
-
Blinding Lights - The Weeknd
-
The Twist - Chubby Checker
-
Smooth - Santana feat. Rob Thomas
-
Mack the Knife - Bobby Darin
-
Uptown Funk! - Mark Ronson feat Bruno Mars
-
How do I Live - LeAnn Rimes
-
Party Rock Anthem - LMFAO feat Lauren Nemmett & Goonrock
-
I Gotta Feeling - The Black Eyed Peas
-
Macarena (Bayside Boys Remix) - Los Del Rio
-
Shape of You - Ed Sheeran
Эх сурвалж: BBC