etoim.mn
photos/248066206_1099513394211107_4098073439857034219_nболовсрол959.jpg

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Краминцев Сергей Анатольевич тэргүүтэй төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Монголын талаас нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийг үе шаттайгаар ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, Монгол-ОХУ хамтарсан сургууль болгох саналыг тавив.

Мөн орос хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хэлний чадавхийг сайжруулах чиглэлээр МУБИС болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран ажиллахаар болов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх