Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал тус дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын зүүн талд орон сууцны есөн давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг /11.14/ өчигдөр 11:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:20 цагт очиход 15 настай эгчийгээ дэлгүүр явсан хойгуур таван настай хүү, гурван настай охин гэртээ харгалзах хүнгүй, цонхоор унах гэж байсныг 20 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өглөө.
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ