etoim.mn
photos/2023-Subaru-Solterra-7ffssssss.jpg

Японы “Subaru” компани пүрэв гарагт онлайн танилцуулга хийх үеэрээ “Toyota” корпорацтай хамтран бүтээсэн анхны цахилгаан хөдөлгүүрт кроссовер буюу жижиг оврын жийп “Solterra”-г танилцууллаа.

Энэхүү автомашин нь энэ оны эхээр танилцуулсан “Toyota bZ4X” кроссоверын “ихэр” юм. Эдгээр автомашинуудыг сүүлийн хэдэн жилийн турш хөгжүүлж ирсэн нэг загварт суурилан бүтээсэн байна.

Шинэ автомашин нь дөрвөн дугуйгаар хөтлөх шинэ системээр тоноглогджээ. Нэг цэнэглэлтээр ийм машин 460 орчим км замыг туулах чадвартай байна. Харин урд дугуйгаар хөтөлдөг “Toyota bZ4X” загварын хувьд энэ үзүүлэлт 530 км хүртэл байх аж.

“Solterra”-г дэлхийн зах зээлд 2022 оны дунд үеэс борлуулалтад гаргах бөгөөд 11 дүгээр сард Лос-Анжелесийн автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулах юм. Одоогоор үйлдвэрлэгч компани шинэ кроссоверынхоо үнийг хараахан зарлаагүй байна.

Эх сурвалж: TASS

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх