Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ цахимаар бүртгэлээ.jpg

Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ “e-Mongolia” -р дамжуулан цахимаар бүртгэлээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia” системээр цахимаар бүртгэсэн бол Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia”-р бүртгэв. Энэ талаар бид эцэг эхчүүдтэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь авлаа.

Ю.Энх-Эрдэнэ: “e-Mongolia” -д төрсний бүртгэл үйлчилгээг сонгож, анкет бөглөсний дараа Монгол Шуудангаас холбогдож, бичиг баримтыг ирж авсан. Ингээд улсын бүртгэлд хүүхдийг маань бүртгэсний дараагаар шуудангийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг маань e-Mongolia-д бүртгүүлсэн хаягаар хүргэж өгсөн. Шинэ хүнтэй болсон, цаг завгүй хүмүүст их хэрэгцээтэй үйлчилгээ санагдсан.

Т.Хонгорзул: 3 дахь хүүхдээ “e-Mongolia” системээр бүртгүүлсэн. “e-Mongolia” өмнө нь мэддэг, олон үйлчилгээ авдаг байсан. Нэг өдөр www.e-Mongolia.mn сайт руу ороод үйлчилгээнүүдийг нь сонирхоод харж байхад “Төрсний бүртгэл”  гэсэн үйлчилгээ нэмэгдсэн байхыг хараад шинэ хүнээ цахимаар бүртгүүлсэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх гэж дүүрэг дээрээ очно. Гэрлэлтээ батлуулаагүй байвал эцэг эх хоёулаа биеэр очно гээд явдал чирэгдэл ихтэй шүү дээ. Харин “e-Mongolia” -р бүртгүүлэх нь маш амар санагдлаа. “e-Mongolia”-д баярлалаа.

Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ авах бол:

  1. Та e-mongolia.mn сайтад нэвтрэн орно

  2. Үйлчилгээнүүд цэсийг сонгоно

  3. Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэсийг сонгоно

  4. Бүртгэл

  5. Төрсний бүртгэл гэсэн цэсийг сонгож, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.

Энэ үед Монгол Шуудангийн ажилчид тантай холбогдож, таны бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийгдсэний дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг таны хаягаар хүргэж өгнө.

Одоогийн байдлаар нийт 14 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх хүсэлт цахимаар буюу “e-Mongolia”-р гаргаад байна

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх