Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/145726763_705826180294131_2675664358762352369_n_20210406051924_2021110310420911,3.jpg

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар мэдээлэв.

Тэрбээр "Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг.

Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.

Аюултай хог хаягдал бидний дэргэд маш ихээр зэрэгцэн оршиж байдаг. Приус машины батарей, бензин болон дизель хөдөлгүүрт машины аккумулятор гэхчлэн аюултай хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. Байгаль орчныг бохирдуулж буй аккумуляторын хэд хэдэн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан. 

Харин саяхнаас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг мөрдүүлж ажиллах гурван компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл өгсөн. Тэдгээр компаниуд шинэ технологио нэвтрүүлснээр автомашины аккумуляторыг дахин боловсруулалтад оруулаад эхлэх юм.

Түүнчлэн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг “Элемент медикал” ХХК,  Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт,  зүүн бүсийн хаягдлыг “Элемент” ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байгаа" гэв.

-Хог хаягдлыг шатаахаар агаарын бохирдол үүсэх үү. Хог боловсруулах үйлдвэрийн стандарт, норм хэр хангагдаж байгаа вэ?

-Шатаах зуух цельсийн маш өндөр температурт ажилладаг, нарийн шүүлтүүртэй байдаг. Зуухны стандарт нарийн чанд. Шаталтаас гарч буй хортой хий, нэгдлүүдийг нарийн шүүлтүүрээр  шүүдэг учир агаарын стандартад нийцэж байгаа.

Нөгөө талаас ахуйн хог хаягдал, барилгын хог хаягдал, аюултай хог хаягдлын стандартын талаарх танилцуулгыг бид гаргасан байдаг. Стандартыг хэрэглэгчид, СӨХ, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хийх юм. Хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах вэ, хэрхэн зөв хадгалж тээвэрлүүлэх талаар сургалт зохион байгуулна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх