etoim.mn
photos/MetaFacebook changes its name to Meta in major rebrand.jpg

"Facebook" компани нэрээ Meta болгон өөрчилж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг өчигдөр мэдэгджээ. Шинэ нэр нь тус компани хамрах хүрээгээ өргөжүүлж “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм байна.

Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм. Сүүлийн үед нийгмийг талцуулж, шүүмжлүүлэх болсон "Facebook" компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ боломж бүрдүүлэх чухал шийдвэр болж байна.

Закербэрг "metaverse"-ийг зөвхөн дэлгэцээс хардаг биш, дотор нь орж болдог хийсвэр орон зай гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой хязгааргүй виртуал ертөнц буюу интернэтийн ирээдүй гэж харж байгаа юм.

Шинэ нэр нь компанийн бүтэц, зохион байгуулалт, Facebook, Instagram, Whatsapp зэрэг аппликейшнд хамааралгүй бөгөөд зөвхөн толгой компанийн нэр өөрчлөгдсөн байна. Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа нь хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх шинэ нэрийн дор арилжаалагдаж эхлэх аж.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх