etoim.mn
photos/246650810_471532244387108_5820591240207323503_nэууу.jpg

Хэнтий аймгийн Батноров суманд 2017 онд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон. Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ Андлалын хөшөөг байгуулжээ. Энэхүү хөшөөг есдүгээр сарын 22-ны өдөр хотын төвд, Сүхбаатарын талбайн урд байрлуулсан "Ухамсар" хөшөөний уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд босгосон байна.

Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл Андлалын өргөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн Андлалын хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн байна. Тухайлбал Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байх аж. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм байна. 

Андлалын хөшөөнд гурван гэрэл бичээс бий. Үүнд:

  • Цусан тангараг буюу Монгол цэргийн тангарагийг монгол бичгээр бичсэн байна.

  • Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга бичигдэнэ.

  • Мөн Тэнгэрийн салхи буюу 700 жил болж байгаа цэргийн дууны үг бичигдэх аж.

Гэрэл зургийг Б.Чадраабал 

1 хүн, хөшөө дурсгал болон гадаа гэх мэтийн зураг байж болно

May be an image of outdoors

гадаа гэх мэтийн зураг байж болно

хөшөө дурсгал болон тэнгэр гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын газар 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ah ni bna oo

[66.181.160.109]

2021-10-28 15:04:52

ene hushuu barij uul tahij baihaar surguuli tsetserleg barival deer yum shig sanagdaad bgan daanch tegehgui yum daa