etoim.mn
photos/Эхний ээлжид СХД, БЗД-ийн иргэдэд “Ногоон зээл” олгоно.jpg

Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүллээ.

Тус ЧИП багцыг Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт туршсан бөгөөд хэрэглэгчдийн судалгаагаар тухайн багцыг ашигладаг өрхийн 90 гаруй хувь нь гэр доторх агаарын чанарыг сайжруулсан гэх хариу өгсөн. Түүнчлэн 89 хувь нь гэр бүлийн  эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн дүгнэжээ.

Улаанбаатар хот 2030 он хүртэл айл өрхүүдийн түлшний хэрэглээнээс үүсэх 599 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах үүргийг “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хувь нэмрийн зорилт”-ын хүрээнд хүлээсэн байдаг. Иймд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Нийслэлийн ногоон сангаас  хэрэгжүүлж буй ЧИП төслийн санхүүжилтийн эх үүсвэрт “Жи Эс Би капитал” ББСБ-д хөрөнгө оруулж, эхний ээлжинд  Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” санал болгож, сонирхсон айл өрхүүдэд олгоно.  Цаашид бусад дүүргийнхэнд нээлттэй байдлаар төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх