etoim.mn
photos/Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав.jpeg

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар ярилцав.

Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээхээр болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ “ЭКСПО 2020–Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх