etoim.mn
photos/Жүжигчин Kim Seon-ho.jpg

БНСУ-ын жүжигчин Kim Seon-ho лхагва гарагт хуучин найз бүсгүйгээ үр хөндүүлэхийг албадаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хайхрамжгүй хандсандаа тухайн эмэгтэй болон олон нийтээс уучлалт хүсчээ.

Тэрээр өөрийн менежментийн агентлаг болох “Salt” энтертайнментаар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, "Би түүнтэй хайраар үерхэж байсан. Гэхдээ өөрийн хайхрамжгүй, анхааралгүй зангаасаа болж түүнийг гомдоосон. Би түүнээс биечлэн уучлалт гуйх ёстой байсан юм. Биечлэн уучлалт гуйхыг хүссэн ч холбогдож чадсангүй. Энэхүү мэдэгдлээрээ дамжуулан чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна" гэж хэлжээ.

Тодруулбал, жүжигчин Kim Seon-ho-ний хуучин найз бүсгүй гэж мэдэгдсэн нэрээ нууцалсан бүсгүй ням гарагт олон нийтийн сүлжээнд түүнтэй үерхэж байх үед хүчээр үр хөндүүлэхийг шаардаж, албадаж байсан хэмээн нийтэлжээ.

Энэхүү мэдэгдэлдээ түүнийг зөвхөн "Жүжигчин К" гэж тодорхойлсон ч нийгмийн сүлжээнд "Hometown Cha-Cha-Cha" болон “Start-Up” киноны дүрээрээ олны танил болсон Kim Seon-ho-г гэж таамаглах хүмүүс улам бүр нэмэгдсээр байсан юм.

Үүнтэй холбогдуулан тэрээр олон нийтээс “Намайг байнга дэмжиж байсан шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсандаа харамсаж байна. Надтай хамт ажиллаж байсан хамт олноосоо мөн уучлалт гуймаар байна" гэжээ.  

Түүнчлэн Kim Seon-ho, YoonA-тай хамт гол дүрд тоглохоор бэлдэж байсан “2 O’clock Date” киноны гол дүрээс хасагдаж, кино баг оронд нь тоглох шинэ эрэгтэй гол дүр хайж эхэлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх