etoim.mn
photos/s76nbm6s_coronavirus-india-afp_625x300_30_July_20шишбы.webp

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд 'COVID-19'-ийн халдварын 14,623 тохиолдол шинээр бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар  халдварын нийт тохиолдлын тоо 34,108,996 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Түүнчлэн мягмар гарагт халдварын улмаас 197 хүн нас барсан бөгөөд нийт нас баралтын тоо 452,651-т хүрсэн байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн хоногт идэвхтэй тохиолдлын тоо 5020-иор буурсан хэдий ч тус улсад бүртгэгдээд буй нийт идэвхтэй тохиолдлын тоо 178,098 буюу өндөр хэвээр байна. Мөн халдвар авсан 19,446 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 33,478,247 болжээ.

Эх сурвалж: Xinhua

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх