etoim.mn
photos/received_255865243154771.jpeg

Ширээний теннисний дасгалжуулагчдыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, “Шинэ эргэлт” клубийн үүсгэн байгуулагч Б.Цэрэнтогтох, “Нийслэл” клубийн ерөнхий дасгалжуулагч Г.Жаргалсайхан, “Хурд” клубийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэ, Ширээний теннисний академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Я.Баярсайхан нарыг шагнав.

Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар гардуулсан юм.

Монголын ширээний теннисчид 2021 онд одтой байв. Тэд түүхэндээ анх удаа олимпын наадмын эрх аван өрсөлдсөн төдийгүй залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцож буй Монголын багийн анхны ялалтыг байгуулсан билээ.

Эх сурвалж: МҮОХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх